black and brown leather padded tub sofa

БҮТЭЭЛЧ ХҮҮХЭД - БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Гадаад хэлний хөтөлбөр

Хятад хэлний албан ёсны хөтөлбөр, HSK 1-6, Oxford English, IELTS, SAT
ЦӨМ хөтөлбөр, MOZAIC цахим сургуулийн платформ
Ур чадвар, амьдралын ухааныг STEAM, урлаг, спортын дугуйлан, клуб дээр суралцана.

Ерөнхий эрдмийн хөтөлбөр

Хүүхэд хөгжлийн хөтөлбөр
Хятад, Aнгли хэлний гүнзгийрүүлсэн сургалттай  Ерөнхий боловсролын Сэнлизэ сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын Сэнлизэ сургууль

Манай сургууль нь 2000 онд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байгуулагдсан. Хятад, Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөр, академик түвшний хичээл, хүүхдийн хөгжлийн сургалтуудыг тасралтгүй явуулж ирсэн түүхтэй.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэн хүмүүжүүлнэ!
  1. Эх оронч байдал – Хүүхдүүдийг эх орондоо хайртай, түүхэн хөгжлийг нь бүтээлцэх иргэн болгон төлөвшүүлэх.
  2. Өв соёлоо дээдлэх – Монголын уламжлал, соёл, үнэт зүйлсээ хадгалж, дэлхийд таниулах чадвартай иргэн болгох.
  3. Бүтээлч сэтгэлгээ – Шинэ санаа гаргах, асуудлыг шийдэх, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх.

  4. Олон улсын өрсөлдөх чадвар – Гадаад хэл, технологи, шинжлэх ухааны мэдлэгээр дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэх.

  5. Хүмүүнлэг хүмүүжил – Хүүхдүүдийг зөв хандлагатай, бусдыг хүндэтгэдэг, нийгмийн хариуцлагатай хүн болгон төлөвшүүлэх.

Алсын хараа

Сэнлизэ сургууль нь 2000 оноос эхлэн хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв хүн болж төлөвшихөд нь чиглэсэн орчин үеийн боловсролын орчинг бүрдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Манай эрхэм зорилго бол мэдлэг, хүмүүжил, бүтээлч сэтгэлгээг хослуулсан ирээдүйн манлайлагч бэлтгэх явдал юм. Бид эх оронч үзэл, өв соёлоо дээдлэх үнэт зүйлсийг эрхэмлэн, хүүхэд бүрийг бүтээлчээр сэтгэж, өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог. Та бүхний итгэл, дэмжлэгийн хүчээр бид хамтдаа Монголын боловсролын шинэ ирээдүйг бүтээх болно. Сэнлизэ сургуульд тавтай морилж, ирээдүйн гэрэлтэй замыг хамтдаа бүтээцгээе.

Үйл ажиллагааны цар хүрээ

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт, ерөнхий эрдмийн хичээл, STEAM хөтөлбөр, урлаг, биеийн тамирын дугуйлан клуб.
Гадаад хэл, Цөм хөтөлбөр
Хятад хэл /HSK1-6/, Англи хэл /IELTS, SAT/
Хичээлийн гадуурх үйл ажиллагаа
Мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх дугуйлан, клуб.
Тохилог байр, аюулгүй орчин
Камерын хяналт, аюулгүй гадаад ба дотоод орчин, смарт сургууль систем

Сургуулийн тухай контент

Медиа

Сургуулийн үйл ажиллагааны зураг