Сургалтын орчин

Сэн Лизэ сургууль нь хичээл сургалтын 2268 м2 талбайтай, бага болон ахлах дунд гэсэн 2 байртай, барилга нь байгалийн гэрлийг илүү тусгадаг давуу талтай, аюулгүй орчин, интерьерын сайн шийдэлтэй.
Сургуулийн барилгыг барьж байгуулахад сурагчдын аюулгүй байдал, суралцахад таатай орчныг цогцоор шийдэж өгсөн байна.
Боловсролын стандартад нийцсэн 30 анги танхим, нийт 45 өрөө тасалгаатай, 70 суудалтай спорт заал, 100 хүүхэд 1 ээлжинд хооллох боломжтой хоолны заал, 150 хүний суудалтай урлаг заал, гадна талбай бүхий цогцолбор болно

Манай хамт олон

Сурган хүмүүжүүлэх баг - 51 багш
Хятад хэлний багш - 10 /БНХАУ-ын ирсэн багш -5/, Англи хэлний багш 5/ Канад улсын багш -1/, Ерөнхий эрдмийн багш-26.

Гавьяат багш 1, тэргүүлэх багш 3, магистр 3 цол зэрэгтэй багш нар ажиллаж байна.

Манай багш нар авьяастай, уран сэтгэмж сайтай, хүүхдүүд маань чөлөөт цагаараа багш нартай уулзах, зөвлөгөө авдаг. Багш нар хүүхдүүдтэй байнга хамт байж, хичээл хийлцэж, асуудлын шийдвэрлэхэд нь туслах, өөрийн замыг сонгоход нь туслах найз, багш, ментор байна.

Сургалтын агуулга ба түүх

Манай сургууль хятад, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Хятад хэлний сургалтанд жил бүр БНХАУ-аас багш нар ирж дуудлага, авиа зүй, ярианы хичээлийг тасралтгүй заадаг. Англи хэлний гадаад багш нар хичээлийг орж байна.

Манай багш, сурагч нар удаа дараа физик, математик, хими, нийгмийн ухаан хятад хэл зэрэгт амжилттай уралдаан тэмцээнд оролцож хот, дүүрэгт дээгүүр байрыг эзэлсээр байна. Хүүхэд хөгжлийн СТЕМ хөтөлбөр, дуу бүжиг, спортын сургалтууд, давтлагуудыг тогтмол явуулж байна.

Өвөрмонголын Хөх-Хот, Бээжин сурагч солилцооны хөтөлбөрт жил бүр 40-50 тооны хүүхэд явуулж ирсэн бөгөөд сурагч солилцоо хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллана.

Өнгөрсөн хугацаанд 20 удаагийн төгсөлт хийж 700 хүүхдэд бүрэн дунд боловсролын гэрчилгээг авсан байна.

Тус сургууль энэ хугацаанд эмзэг давхарга, өнчин олон хүүхдийг үнэ төлбөргүй сургаж нийгмийн хариуцлагыг ажлуудыг хийж ирсэн.

Гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар

Хятад багш, монгол багш

Багш нар

2025-2026 хичээлийн жилд ажиллаж буй багш нар

Байгалийн ухааны заах аргын нэгдлийн багш нар

Физик, хими, биологи, математик, СТЕМ-ын багш нар

Гадаад хэлний заах аргын нэгдлийн багш нар

Канад багш, монгол багш

Бага ангийн заах аргын нэгдлийн багш нар

1-5 ангийн багш нар

Нийгмийн ухаан, түүх, монгол хэл, технологи, дизайн, зураг, биеийн тамирын багш нар

Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн багш нар